ЭХХ3

Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Сэдэв: Зураг болон бичвэрийг хэлбэржүүлэх
Хамрах хүрээ: 7 дугаар анги
Зорилго: Зураг болон бичвэртэй ажиллах

Зорилт:  · Бичвэрт эффект хийнэ.· Зурагт эффект оруулана. 
Арга зүй зохион байгуулалт:
  1. Сурагчид бие даан ажиллана.
  2. Нийт сурагчдад хичээлийн агуулга болон сэдэвийг товч танилцуулна. 
  3. Багш сурагчдын хийх даалгаврыг тайлбалана.
  4. Сурагчид үзэл бодлоо илэрхийлж хичээлд идэвхитэй оролцоно.
Хэрэглэгдэхүүн: Багш: компьютер, самбар, шохой, сурах бичиг хуудас 46-47
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 46-47. 
Хичээлийн үйл явц: 
Үе шат                       
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Сэдэлжүүлэх
5мин
Зураг болон бичвэрт эффект оруулж чадах уу?
Өнөөдрийн хичээлээр бид  зураг болон бичвэрт эффект оруулахад суралцана. 
Чадна, чадахгүй...  гэх мэт.  Сурагчид юу хийх талаар чиг баримжаатай болно.
Шинэ мэдлэг олгох
15мин
Ажлын хуудас 1 дасгал 1, 2 тарааж өгнө.

Тарааж өгсөн ажлын хуудасны зааврын дагуу ажиллана. Paint.netпрограмм дээр ажиллана.
Бататгах 
12мин
Ажлын хуудас 1 дасгал 3-ийг ажиллах, нэмэлтээр өөрийн нэрийг бичээд эффект оруулаарай.
Сурагчидаар дасгал даалгавар ажиллуулах нь тэднийг бие даан ажиллах болон чөлөөтөй сэтгэх, шинэ үзсэн мэдлэг чадвараа бататган дадлагажуулна.
Дүгнэлт 
Сурагчдын өөрийгөө үнэлэх хуудас болон, багшийн сурагчдыг үнэлэх хуудасанаас өнөөдрийн хичээлийн аль хэсэг нь давуу байсан аль хэсгийг хүүхдүүд ойлгоогүй үлдсэн зэргийг харж хичээлийн дүгнэлтийг хийх ба цаашид засаж сайжруулна.
Үнэлгээ 
2мин
Багш сурагчдыг үнэлэх хуудас №3.1-ийг ашиглан үнэлэнэ. Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэнэ.
Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэх хуудас №3.1-ийг бөглсөнөөр өөрийнхөө мэдлэг чадварын түвшинг мэдэх боломжтой ба тухайн хичээл үр дүнтэй болсон эсэхэд үнэлгээ өгнө.
Гэрийн даалгавар
1мин
Үзсэн хичээл дээр үндэслэн зураг болон бичвэрийг зэрэг ашиглан зохиомж хий.
Гэрийн даалгавар тэмдэглэж авна.  Үзсэн хичээлээ өөр орчинд туршиж, бататгана.


EmoticonEmoticon