Хичээл1

Ажлын хуудас 1 
Дасгал 1:
Шинэ хуудас нээх1.      Paint.net программыг нээнэ.
2.      [File]à[New] команд сонгож, хуудасны хэмжээг 800х500 гэж тохируулна. New харилцах цонхонд тохиргоо хийхдээ:
Pixel size талбарт зургийн хэмжээг тохируулна. Үүнд:
·         Width- өргөн
·         Height-өндөр
·         Resolution-цэгийн нягтрал.Print size талбарт хэвлэх хэмжээг тохируулна.
·         Width- өргөн
·         Height-өндөр
Хэмжих нэгж: pixels, inches, centimeters.
Дасгал 2:
Давхрагатай ажиллаж сурах 1.      Tools хэрэгслээс Gradient хэрэгслийг сонгоод тэнгэр зурна. Давхаргын нэрийг тэнгэр гэж өгнө.
2.      [Layers]à[Add New Layer] командаар шинэ давхарга нэмнэ.  Шинэ давхаргад ногоон өнгө өгнө. Давхаргын нэрийг “Зүлэг” гэж өгнө. Давхаргын нэрийг өөрчлөхдөө давхарга дээр хулганын заагчийг байрлуулан давхар товшилт хийнэ.
3.      Нээгдэх Layer properties харилцах цонхны Name талбарт давхаргын нэрийг бичээд Ok товч дарна.
4.      “Зүлэг” давхаргын дээд хэсгийг Rectangle Select хэрэгсэлээр идэвхижүүлж Delete командаар устана.
5.      Нар, байшин, зам гэсэн давхаргуудыг нэмээд зохиомж бүтээнэ.
6.      Зурсан зургийг 2 аргаар хадгална.
·         [File]à [Save] командаар зургийг С:\диск\medeelliin technology хавтсанд baishin нэрээр хадгална.
·          [File]à [Save As...] командыг сонгоод нээгдэх Save As харилцах цонхны Save As Type хэсгээс *.jpg төрлийг сонгож ижил нэрээр хадгална.

Дасгал 3:
Ашиглах хэрэгсэл:Line/Curve- шулуун/муруй
Shapes- дүрс
Ашиглах команд:Add New Layer-давхарга нэмэх
Duplicate Layer-давхарга хувилах
Move Layer Down- давхаргыг доош нь зөөх
1.      Paint.net программыг нээнэ.
2. Зургийг 500х500 пиксель хэмжээтэй тохируулаад файлыг bumburtsug.pdn нэрээр хадгална.
3.      Шинэ давхарга нэмээд “Бөмбөрцөг” нэр өгнө.
4.      Shapes хэрэгслийн Ellipse дүрсийг сонгож, зурах багсны өргөнийг 2 болгоно.
5.      Цэнэр өнгө сонгож ажлын талбар тойрог зурна. Зөв тойрог зурахын тулд гарын Shift товчлуурыг дарж байгаад зурна.
6.      Шинэ давхрага нэмээд Шугам” нэр өгнө. Уг давхрага дээр тойргийн дундуур Line хэрэгслийг ашиглан Shift товчлуур дараатайгаар шулуун зурна.
7.      Шинэ давхрага нэмээд Муруй 1” нэр өгнө. Уг давхрага дээр Curve хэрэгслийг ашиглан муруй зурна.
8.      Муруй 1 давхаргыг хувилж [Layers]à[Duplicate Layer], “Муруй 2 нэр өгнө.
9.      Муруй 2 давхаргыг эргүүлж доош нь харуулна.
10.   Дээрх хоёр үйлдэлтэй адил Муруй 3,  Муруй 4 үүсгэнэ.
11.  Бөмбөрцөг” давхаргыг хувилна. Давхрагйн нэрийг Муруй 5 гэж солино.
12.  Move selected pixels хэрэгслийг сонгон шинэ давхаргыг дотогш багасгана. Давхарга дахь дүрс баруун талруу шилжинэ.
13.  Move selected pixels хэрэгслийг сонгон дүрсийг голлуулна.
14.  Доторх муруйг дээрхийн адил гүйцэтгэнэ. Үр дүнд 9 давхарга үүснэ.


EmoticonEmoticon