ЭХХ1

Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв: Зургийн давхарга 
Хамрах хүрээ: 7 дугаар анги
Зорилго: paint.net программыг таньж мэдэх, түүн дээр ажиллах
Зорилт: 
·         Шинэ хуудас нээх, хуудасны тохиргоо хийх
·         Давхаргатай ажиллах (давхарга үүсгэх, нэр өгөх, нэмэх, устгах, нэгтгэх, эргүүлэх, зөөх, хуулах)
·         Зураг зохиомжлох, эвлүүлэх

Өмнө судалсан
Одоо судалж буй
Цаашид судлах
Paint программ ашиглан зураг боловсруулах.
Paint.net программыг ашиглан зураг боловсруулах.
Бэлэн зургийг эвлүүлж,  засварлах мөн тунгалаг зураг үүсгэнэ.

Хэрэглэгдэхүүн:
Багш: компьютер, самбар, шохой, сурах бичиг хуудас 38-43.
Сурагч: компьютер, дэвтэр, үзэг, сурах бичиг хуудас 38-43. 
Заах арга:
Багш сурагчдыг зураг зурахад чиглүүлж paint.net программ дээрх үйлдлийг алхам алхамаар хийж гүйцэтгэхэд туслана.
Хичээлийн үйл явц: 
Үе шат            
Хугацаа
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Сэдэлжүүлэх
5мин
За хүүхдүүдээ paint програмаа нээгээд уулны наагуур нар байгаагаар зур.

Paint програмаа нээгээд багшийн заавраар ажиллана.
Асуудал үүсгэх
3мин
Одоо тэгээд зурсан нараа уулны цаагуур оруулъя. Болж байна уу? 
За одоо бүгдээрээ paint.net дээр ажиллаж үзье.
Болохгүй байна, чадахгүй байна... гэх мэт.

Шинэ мэдлэг олгох
15мин
Нар, уул зураад нарыг уулын цагуур оруулах ба нэмж үүл, мод объект бүрт шинэ давхрага үүсгэн зурна. Ажлын хуудас 1 дасгал 1,2 тарааж өгнө.
Үүний дараа багш сурагчдад ойлгохуй, ахнаарахуй хэсгийг сайтар тайлбарлаж хэлнэ. 
Тарааж өгсөн ажлын хуудасны зааврын дагуу ажиллана. Paint болон paint.net программын ялгааг ойлгоно. Давхрага үүсгэх ба түүн дээр ажиллана.
Бататгах 
12мин
Ажлын хуудас 1-ийн дасгал3 хийнэ.
Дасгал даалгавар ажиллана.
Дүгнэлт 
Сурагчдын өөрийгөө үнэлэх хуудас болон, багшийн сурагчдыг үнэлэх хуудасанаас өнөөдрийн хичээлийн аль хэсэг нь давуу байсан аль хэсгийг хүүхдүүд ойлгоогүй үлдсэн зэргийг харж хичээлийн дүгнэлтийг хийх ба цаашид засаж сайжруулна.
Үнэлгээ 
2мин
Багш сурагчдыг үнэлэх хуудас №3.1-ийг ашиглан үнэлэнэ. Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэнэ.
Сурагчид өөрийгөө болон багшийн хичээлийг үнэлэх хуудас №3.1-ийг бөглсөнөөр өөрийнхөө мэдлэг чадварын түвшинг мэдэх боломжтой ба тухайн хичээл үр дүнтэй болсон эсэхэд үнэлгээ өгнө.
Гэрийн даалгавар
1мин
СБ-ын 43 хуудасны хэрэглэхүй хэсгийг хийнэ үү?
Гэрийн даалгавар тэмдэглэж авна.

































EmoticonEmoticon